Хурлын өрөөнд нэгээс дээш тооны цэцэг байрлуулах нь тохиромжтой байдаг. Хайрцагтай, сагстай эсвэл зүгээр л ваартай цэцэг байж болно. Тухайн хурлын өрөө хэр том бэ гэдгээс хамааран хэдэн ч тооны цэцэг ямар ч сав, өнгөтэй байж болно. Ихэвчлэн хурал, уулзалт албан ёсны үед тод бараан өнгийн цэцгийг өнгө уусган хослуулбал тохиромжтой харагддаг байна. Харин уулзалтын өрөөнд ихэвчлэн санал бодлоо солилцох зорилгоор уулзалт зохион байгуулдаг. Тиймээс олон цэцэг байх шаардлагагүй бөгөөд тухайн өрөөнд цэцэг байршуулснаар цэцэг нь өнгө үзэмж нь орчныг гайхалтай болгож ажлын бүтээмжид сайнаар нөлөөлдөг тул их утга учиртай юм.





Leave a reply