Байгууллагын удирдагч болон хамтран ажиллагсдын хоорондын харилцааг дэмжихэд цэцгийн соёл өндөр нөлөөлдөг. Оффисын цэцгийн тусламжтайгаар та ажилтнуудтайгаа харилцаагаа сайжруулж чадна. Ажилчидтайгаа холбогдох үед таны нууц зэвсэг байж болох гурван аргыг энд оруулав.
1. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
Удирдах албан тушаалтнууд хамтрагч түншүүдтэйгээ хөрөнгө оруулалтын талааар уулзалт зохион байгуулах гэж байгаа бол та багахан хэмжээний хөрөнгө оруулалт өрөөндөө хийхэд илүүдэхгүй. Учир нь таны түншүүдэд таны ширээн дээрх цэцэг эерэг уур амьсгалыг бүрдүүлээд зогсохгүй ирсэн түншүүдэд хүндлэлийг бий болгож чаддаг. Таны зүгээс гаргасан багахан хүндлэл тань эргээд маш их хөрөнгө оруулалтыг дагуулна.


- Ажилчдын ажлын бүтээмж нэмэгдэнэ
Байгууллагын удирдлагаас ажилчдынхаа орчинд ногоон өнгө нэмж, төрөл бүрийн цэцэгсээр чимэх нь ажилчдын уур амьсгалыг халуун дулаан баяр хөөрөөр дүүргэхээс гадна ажлын эрч хүч, бүтээмжийг нэмэгдүүлдэг байна. Эрдэмтэд ажлын байран дээр цэцэг, ургамал нэмж байрлуулах нь ажилчдын сэтгэл санаа, бүтээлч байх чадвар нь 45 хувиар нэмэгдсэн болохыг тогтоожээ. Захирлын өрөөнд байрлах цэцэг нь жижиг эсвэл өндөр вааранд байж болно. Өрөөнд өнгө үзэмж нэмэгдүүлэх, тансаг үнэр тааламжтай уур амьсгал бүрдүүлэх юм.



3. Амжилт
Ажлын өрөөний ширээн дээрх цэцэг нь ой тогтоолтод сайжирч амжилттай шийдвэр гаргалтад нөлөөлж болдог. Гайхалтай сайхан цэцэгс таны гэр ажлын өрөөнд өвөрмөц сайхан уур амьсгалыг бий болгох онцгой ач холбогдолтой. Цэцэг бол мянган үгсийг орлох нандин бэлэг бөгөөд амьдралд гэрэл гэгээ нэмэх сайн сайхны билэгдэл юм. Ширээн дээрээ шинэхэн цэцэг байрлуулснаар сэтгэлийн түгшүүрийг бууруулж, сэтгэлийн хямралтай тэмцэж, сөрөг сэтгэлгээг бууруулдаг гэсэн байна. Зарим судалгаанаас үзвэл өөрийгөө гоёмсог ургамлаар хүрээлэх нь ядаргаа болон бусад төрлийн өвчнүүдийг 30 хүртэлх хувиар бууруулахад тусалдаг ажээ.


Leave a reply