Тасалгаанд ургуулахад хамгийн амар цэцэг. Аль ч зүгийн цонхон дээр ургана. Сүүдэрхэг газар ургаж чаддаг ч гэрэл ихтэй газар байрлуулсан нь дээр.
Хавар зун сайн услаж байна. Өвөл услагааг эрс багасгана. Өвөл усаар шүрших хэрэггүй. Харин навчны тоосыг нойтон зөөлөн алчуураар арчиж байх.
Навч хэврэг тул болгоомжтой арчиж байгаарай.Ус ихдүүлж болохгүй.
Доороо ус нөөцлөх булцуутай тул хэтрүүлж байснаас багадуулсан нь дээр.
Доод сууринд тунасан илүүдэл усыг шууд асгаж байх.