И-мэйл хаягаар ирсэн купон кодоор эхний худалдан авалтанд 30% хямдрал
И-мэйл хаягаар ирсэн купон кодоор эхний худалдан авалтанд 30% хямдрал
Хумхын ордонд ээлтэй цэцэг. Залбирч буй гарыг санагдуулам навчны хэлбэр, хээ нь буян үйлд гэсэн бурхны сургаалыг илэрхийлдэг ба хүслээ шивнэвэл хүсэл биелдэг гэж үздэг. Эзнийхээ төлөө бурханд залбирдаг мөргөлийн цэцэг хэмээгддэг. Харин Фэн Шүйд энэ ургамлыг мөнгөний мод гэж нэрлэдэг ба том дугуй навчнууд нь аз жаргал, эрүүл мэнд, алдар нэр авчирдаг хэмээн бэлгэддэг.
Эл цэцгийн навч нь тогосны сүүлийг санагдуулам гоёмсог хээтэй учир ийн нэрийджээ. Тогосон сүүл цэцэг 25-30 см өндөр ургадаг. Түүний навч нь гэрэл, дулаан дутагдахад дээш хумигддаг байна. Иймээс зарим газар “залбирдаг ургамал” хэмээдэг аж.
Их Британийн ихэнх айл гэртээ уг цэцгийг тарьдаг байна. Энэ нь тогосон сүүл цэцэг гэр орныг хэрүүл маргаан, үл ойлголцлоос хам гаалдаг, уур хилэнг дардаг, нойргүйдлийг үгүй болгодог хэмээн үздэгтэй холбоотой аж.