И-мэйл хаягаар ирсэн купон кодоор эхний худалдан авалтанд 30% хямдрал
И-мэйл хаягаар ирсэн купон кодоор эхний худалдан авалтанд 30% хямдрал
Годонхой цэцэг Ароидын овгийн ургамал бөгөөд латин нэршил нь антуриум юм. Антуриум гэдэг нь латинаар “Anthos”-цэцэг, “oura”-сүүл гэсэн хоёр үгийн нийлэмж бөгөөд утгачлан орчуулбал “сүүлт цэцэг” гэсэн утгатай.
Годонхой цэцгийн эх орон нь төв болон өмнөд Америк. Дэлбээ навч нь улаан, цагаан, ягаан, холимог алаг өнгөтөй байдаг. Зөв арчилбал цэцэглэлт нь хавраас намар орой болтол үргэлжилдэг бөгөөд бусад цэцэгсийн адил өвөл амардаг.