Тасалгаанд ургуулахад тохирсон цэцэг:
Тод гэрэл, нэмэлт гэрэлтүүлэг шаарддаггүй. Сүүдэрхэг газар ч ургаж чаддаг
Усалгаа бага. Суккулент навчтай ба доороо булцуутай тул бага усладаг.
Хуурай агаарт тэсвэртэй
Хорхой шавьжинд өртдөггүй гэж хэлж болно.
Услахгүй, арчлахгүй удаан хугацаагаар хаяаад явахад дажгүй удаан тэсдэг. Хоёр сард нэг удаа усладаг цэцэгчид байдаг.
Иш нь булцуу хэлбэрээр хөрсөн доор байдаг. Булцуундаа ус их хэмжээгээр нөөцөлдөг. Навчны бариулыг цэцэгний иш гэж андуурдаг. Навчны бариул доод хэсэгтээ сайн хөгжсөн, бүдүүрсэн байдаг.
Тасалгаанд ургуулахад хамгийн амар цэцэг. Аль ч зүгийн цонхон дээр ургана. Сүүдэрхэг газар ургаж чаддаг ч гэрэл ихтэй газар байрлуулсан нь дээр. Хавар зун сайн услаж байна. Өвөл услагааг эрс багасгана. Өвөл усаар шүрших хэрэггүй. Харин навчны тоосыг нойтон зөөлөн алчуураар арчиж байх. Навч хэврэг тул болгоомжтой арчиж байгаарай.Ус ихдүүлж болохгүй. Доороо ус нөөцлөх булцуутай тул хэтрүүлж байснаас багадуулсан нь дээр. Доод сууринд тунасан илүүдэл усыг шууд асгаж байх.