Бэлгэдэл
Том навчин титэмтэй мод, агаар чийгшүүлдэг. Гэртээ ургаж байгаа пахираг өөр хүнд бэлэглэж болохгүй гэдэг. Заавал хүнд өгөх хэрэгтэй бол оронд нь мөнгө авах, эсвэл өөр зүйлээр солилцох ёстой. Пахира нь өрх гэрт эрүүл мэнд, азын тэнгэр, санхүүгийн эрх чөлөө, хөгжил цэцэглэлт авчирдаг ба энэ бүгд нь шинэ навч гарах бүрийд нэмэгдээд байдаг. Пахирагийн таван салаа навч нь таван махбодыг бэлэгддэг: төмөр, мод, ус, гал, шороо. Иймээс тавьсан газрынхаа орчны махбод, энергийг тэнцвэржүүлдэг.
Пахираг дангаар нь ганц мод болгож тарьж болно. Гэхдээ арваад жил болж байж, дээшээ урт ургасны дараа л хажуугийн мөчрүүд гарч эхэлдэг. Пахира нь гэрэлсэг, гэхдээ нарны шууд тусгалд навч нь түлэгддэг. Цонхноос хэт хол байрлуулбал иш нь хэт сунаж, үүнээс үүдээд үзэмж нь муудна.