Саваргана нь халуун орны ургамал бөгөөд навчаараа гоёдог ургамалын тоонд зүй ёсоор багтдаг. Иймээс гэрээ энэхүү цэцгээр чимэх нь үзэмжтэй бөгөөд гоёмсог харагдуулдаг байна.

Онцлог:Саваргана нь хамгийн урт настай тасалгааны цэцэг бөгөөд 1-3м хүртэл ургадаг. Улаан өнгийн гоёмсог цэцэг дэлгэрдэг ч гэрийн нөхцөлд дэлгэрдэггүй. Хивс, мебель зэрэг гэрийн тавилганаас ялгарах хорт бодисыг шүүж, саармагжуулдаг ач холбогдолтой.

Чийглэг агаар болон сарнисан гэрэлд дурламтгай. Байршлыг нь олон дахин солиход тун дургүй гэнэ шүү.  Зуны цагт навчийг шүршиж өгдөг. Ус нь зөөлөн мөн бүлээн байна. Өвлийн цагт усалгааг багасгах ба зуны цагт тагтандээрээ агаарт гаргаж болно.